iPhone болон iPad-д зориулсан аппыг хагас өдөрт хэрхэн гаргасан бэ
Бид Андройд аппыг TWA ашиглан хагас өдөрт гаргасны дараа нэг асуулт гарч ирсэн:
iOS дээр бас ингэж хийж болох уу?
Apple нь TWA-г дэмждэггүй.
Гэхдээ бид нэг зүйлийг сайн мэдэж байсан — бидэнд аль хэдийн хүчирхэг веб апп байсан.
Тиймээс бүхнийг шинээр хийхийн оронд iOS-д хүрэх хамгийн хурдан, хамгийн ухаалаг зам-ыг хайсан.
TWA-тай төстэй iOS шийдэл
Бидний зорилго энгийн байсан:
- Жинхэнэ апп
- Суулгах боломжтой
- Бүтэн дэлгэц
- Native мэдрэмж
- Хурдан
- Аль болох бага нэмэлт ажил
Хариулт тодорхой байсан: Swift + WebView
Бид Swift дээр хөнгөн iOS апп бүтээж, Hischool-ийг аюулгүй WebView дотор ажиллуулсан —
өөрөөр хэлбэл TWA-тай төстэй, гэхдээ iOS-д зориулсан хувилбар.
Хагас өдрийн дараа — амилсан
Эхлээд бид iPhone симулятор дээр туршсан.
Анхны сэтгэгдэл:
- Саадгүй, жигд
- Хурдан ачаалалт
- Цэвэр интерпэйс
- Апп шиг мэдрэмж
Гэхдээ симулятор бүрэн үнэн байдаггүй.
Тиймээс хөгжүүлэлтийн горим ашиглан жинхэнэ iPhone дээр суулгаж үзсэн.
Тэгээд л мэдрэгдсэн:
👉 Хуруугаар хүрч ашиглах нь товшилтоос огт өөр мэдрэмжтэй.
Энэ нь веб биш.
Shortcut биш.
Жинхэнэ апп шиг санагдсан.
Тэр үед бид ойлгосон —
энэ бол iOS апп.
Бодит асуудлуудыг хурдан зассан
Суулгасны дараа зарим зүйлс гарч ирсэн:
- Safe area padding
- Keyboard-ийн behavior
- Status bar давхцах асуудал
- Navigation edge case-ууд
Гэхдээ хамгийн гоё нь:
Бүх зүйл веб апп дээр ажиллаж байсан тул
засвар хийх маш хурдан байсан.
Засвар → дахин ачааллах → турчих → болсон
Хэдхэн цагийн дотор туршлага бүрэн сайжирсан.
iOS аппын онцлог
Андройдтой адил, iOS апп маань PWA дээр ажилладаг:
Шууд шинэчлэлт
App Store шинэчлэлт хүлээхгүйгээр алдаа засварууд шууд орно.
Бүрэн боломж
Веб дээрх бүх боломж iOS дээр ажиллана.
Native мэдрэмж
Swipe, scroll, tap — бүгд зөв мэдрэмжтэй.
Touch нь click-ээс илүү.
Нэг платформ, нэг туршлага
Веб, Андройд, iOS, Десктоп — бүгд ижил ажиллана.
Нэг платформ, хаана ч
iOS нэмэгдсэнээр Hischool дараах платформ дээр ажиллаж байна:
- Веб (PWA)
- Андройд (TWA)
- iOS (Swift + WebView)
- Десктоп (Electron)
Бүгд нэг цөм дээр.
Энэ бол вебд суурилсан архитектурын хүч.
Дараа нь юу байна?
Суурь бэлэн болсон — одоо бид сайжруулж байна:
- Push notification
- Keyboard-ийн илүү сайн зохицуулалт
- Оффлайн сайжруулалт
- Системийн гүн интеграц
- Гүйцэтгэлийн сайжруулалт
Мөн бүх сайжруулалт Андройд шиг хурдан хүрнэ —
учир нь суурь нь нэг.
Нэг удаа бүтээнэ.
Хаа сайгүй хүргэнэ.
Хаана ч native мэдрэмж.